• Үүлэн Шийдэл ХХК
  • +976 7000-7009
  • info@starsoft.mn

Нууцлалын бодлого

XXK.mn платформ нь хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал болон нууцлалыг нэн тэргүүнд тавьж халдашгүй байдлыг нь бүхий л түвшинд бүрэн хангах болно. Та манай платформд нэгдэн орсноор дараах нууцлалын баталгааг ашиглах болно

XXK.mn платформ нь энэхүү нууцлалын бодлогыг хэрэглэгчиддээ урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх шинэчлэх эрхтэй. Нууцлалын бодлогын хамгийн сүүлийн хувилбар болон өөрчлөлтийн түүхийг энэ хуудсаас уншиж танилцах боломжтой

XXK.mn платформыг ашиглаж буй хэрэглэгчид нь анх бүртгүүлэхдээ энэхүү нууцлалын бодлогыг уншиж ойлгон, хүлээн зөвшөөрсөн болно.

Мэдээлэл цуглуулах, ашиглах

  • XXK.mn платформ нь хэрэглэгч өөрөө системд оруулж хадгалах болон систем автоматаар үүсгэх дараах мэдээллүүдийг хадгална.
    • Хэрэглэгчийн хувийн мэдээлэл (утас, мэйл хаяг, нууц үг...)
    • Хэрэглэгчийн систем ашигласан түүх(ip хаяг, огноо...)
    • Компаний албан ёсны мэдээлэл (утас, мэйл хаяг, регистр, гэрчилгээ...)
    • Бүх нийтэд ил харагдуулах зорилгоор системд оруулсан байгууллагын танилцуулга мэдээлэл
    • Байгууллагын болон ажилтнуудын албан мэйл хаягт ирсэн захиа, албан бичиг, бусад бичиг баримтууд
    • Байгууллагын танилцуулга мэдээ болон бусад мэдээлэлд бусад хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэл
    • Байгууллагад ажилд орохоор бүртгүүлсэн иргэдийн бүртгэл (HRM апп)
    • Байгууллагатай байнга харилцдаг үйчлүүлэгчдийн мэдээлэл, тэдгээрийн харилцааны бүртгэл (CRM, Helpdesk апп)
  • Хэрэглэгч төлбөр төлөхдөө ашиглаж буй төлбөрийн картын мэдээлэл ХХК.мн платформд хадгалагдахгүй

Хэрэглэгчийн хувийн хариуцлага

    Хэрэглэгч та энэхүү системийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэйгээ ухамсарлан дараах хувийн хариуцлагыг ханган системийг ашиглах үүрэгтэй
  • Системд нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулж задруулахгүй байх үүрэгтэй
  • Компьютерээ орхиж явахдаа системээс гарч, интернэт хөтчөө хааж байх үүрэгтэй
  • Нэвтрэх нэр, нууц үгээ 6-с дээш урттай, үсэг тоо тусгай тэмдэгтээс бүрдэх сайн нууц үгээр сонгох үүрэгтэй
  • Нэвтрэх нэр, нууц үгээ дор хаяж жилд 1 удаа сольж байх үүрэгтэй
  • Хэрэглэгч хувийн хариуцлагаа алдсанаас үүсэх аливаа хохирол, асуудлын хариуцлагыг ХХК.мн платформ хүлээхгүй
  • Хэрэв та өөрийн хувийн мэдээллийг (мэйл аккаунт, гар утас, нууц үг) бусдад алдсан гэж үзвэл энэ тухайгаа бидэнд яаралтай мэдэгдэж хэрэглэгчийн эрхээ идэвхигүй болгох эрхтэй

Мэдээлэлийн аюулгүй байдал

  • XXK.mn платформ нь Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг дагаж мөрдөн хөгжүүлэгддэг тул бүх төрлийн халдлагаас таны мэдээллийг болон системийг найдвартай хамгаалах болно
  • XXK.mn платформ нь таны мэдээллийг хүлээн авахдаа SSL протокол буюу мэдээллийг интернэтээр аюулгүй дамжуулах олон улсын стандартыг баримтлан ажиллах тул нууцлалыг өндөр түвшинд хангах болно
  • Системийн тог, сүлжээний найдвартай эх үүсвэр дээр байрлуулж, системийн халдашгүй, хүчирхэг байдлыг хангахаар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана.

Гуравдагч этгээд ашиглах нөхцөл

  • Тус платформд бүртгэгдсэн хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байхыг бид өөрсдийн хамгийн анхдагч үүрэгт тооцно. Зөвхөн Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас албан ёсоор шаардсан тохиолдолд асуудлыг хянан тодруулж, бичгэн хүсэлт авсны үндсэн дээр хуулийн хүрээнд хамтран ажиллах бөгөөд танд энэ тухайгаа мэдэгдэнэ.
  • XXK.mn платформ нь олон нийтийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой бөгөөд тэдэнтэй таны мэдээллийг хуваалцахгүй



Нууцлалын бодлогын өөрчлөлтийн бүртгэл:

  • 2017-10-11 : Нууцлалын бодлогын эхний хувилбар (1.0)