• Үүлэн Шийдэл ХХК
  • +976 7000-7009
  • info@starsoft.mn

Үйлчилгээний нөхцөл

1. Үг хэллэгийн тайлбар

  • XXK платформ – Жижиг дунд бизнес эрхлэгчид өөрийн вэбсайтыг хялбар аргаар бүтээх үүлэн технологид суурилсан шийдэл юм
  • Үйлчилгээ – ХХК платформыг ашиглах үйлчилгээ
  • Үйлчилгээ үзүүлэгч – ХХК платформыг бүтээгч Үүлэн Шийдэл ХХК
  • Үйлчилгээний нөхцөл – Үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичиг
  • Хэрэглэгч – ХХК платформыг ашиглагч жижиг дунд ААН эсвэл түүнийг төлөөлж вэбсайтыг хариуцах хувь хүн
  • Хэрэглэгчийн вэб – ХХК платформыг ашиглан үүсгэсэн ААН-ын вэбсайт
  • Хэрэглэгчийн домэйн – ХХК платформыг ашиглан үүсгэсэн ААН-ын домэйн хаяг
  • Компани – ХХК платформыг ашиглагч хязгаарлагдмал хариуцлагатай компани
  • ТББ – ХХК платформыг ашиглагч төрийн бус байгууллага
  • Хэрэглэгчийн мэдээлэл – Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон ХХК платформд бүртгэгдсэн компаний мэдээлэл
  • Үйлчилгээний хугацаа – Үйлчилгээний төлбөрт тохирох ашиглах хугацаа
  • Талууд – Үйлчилгээ үзүүлэгч болон Хэрэглэгч

2. Ерөнхий зүйл

  • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь нэг талаас Үүлэн Шийдэл ХХК өөрийн бүтээсэн ХХК.MN платформыг ашиглан үйлчилгээ үзүүлэх нөгөө талаас жижиг дунд ААН-үүд платформыг хэрэглэн өөрийн компанийн IT хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
  • Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлтэй танилцан, түүнийг хүлээн зөвшөөрч системд бүртгүүлснээр үйлчилгээтэй холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцогдож, хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
  • Үйлчилгээний нөхцөлд хэрэглэгчийн мэдээллийг нууцлах, хамгаалахтaй холбоотой “Нууцлалын бодлого”-ыг хавсаргасан бөгөөд нь энэ баримт бичиг нь Үйлчилгээний нөхцлийн бүрэлдэхүүн хэсэг тул Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн нь энэ баримт бичигтэй танилцсанд тооцогдоно.
  • XXK.mn платформын нэр, уриа, загвар дизайн, системийн шийдэл, өгөгдлийн сан болон програмын эх код нь Үүлэн Шийдэл ХХК-ны оюуны өмч бөгөөд Монгол улсын Оюуны өмчийн бүртгэлийн газар бүртгүүлсэн 8415 тоот зохиогчийн эрхийн гэрчилгээтэй хуулиар хамгаалагдсан бүтээл болно.

3. Хэрэглэгчийн эрх үүрэг

  • Хэрэглэгч "Нууцлалын бодлого" баримт бичиг болон Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөх үүрэг хүлээнэ
  • Хэрэглэгч нь бусдыг төлөөлж Үйлчилгээг ашиглах бол тухайн хуулийн этгээдийн өмнөөс Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр төлөөлж буй этгээдийн өмнөөс хариуцлага хүлээнэ
  • Нууц үгээ 6-с дээш урттай үсэг, тоо, тусгай тэмдэгтээс бүрдсэн сайн нууц үгээр сонгож, өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах, шинэчлэх нь хэрэглэгчийн үүрэг хариуцлага байна
  • Хэрэглэгч өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй
  • Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн компьютерийн сүлжээ, сервер компьютерт хууль бусаар халдах, Үйлчилгээнд эвдрэл, саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй
  • Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ
  • Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргана
  • Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээний нөхцөлд тусгагдсан эрх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй
  • Хэрэглэгч нь үйлчилгээний чанарын талаарх санал, хүсэлт, гомдолоо албан ёсоор гаргаж түүнийг шийдвэрлүүлэх эрхтэй.
  • ХХК.mn платформ нь хэрэглэгч хувь хүн болон байгууллагын хувийн болон бизнесийн хэрэгцээг хангахад чиглэсэн интернэт дэх вэб хийх үйлчилгээ бөгөөд тухайн хэрэглэгч нь бизнесийн ашиг олох зорилгоор тус системийн үйлчилгээг ашиглан хэн нэгэн 3дагч этгээдэд дамлан зарах, ашиг олох зорилготой бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно
  • ХХК.mn платформоос хэрэглэгчийн бүртгүүлсэн имэйл хаяг руу бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх болон төлбөр тооцоо сунгалтын мэдээллүүдийг хүлээн авч үйлчилгээгээ ашиглахыг хэрэглэгч бүрэн хүлээн зөвшөөрнө.
  • XXK.mn платформоос илгээсэн үйлчилгээ сунгах төлбөр тооцоо хийхийг сануулсан мэйлийг хүлээн авсанаар албан ёсоор мэдэгдэж сануулсанд тооцох бөгөөд мэйл авсанаас хойш үйлчилгээ хаагдах, устгагдахаас өмнө сунгалтыг хийж, төлбөр тооцоогоо бүрэн хийгээгүйгээс шалтгаалан үйлчилгээ тань хаагдсан, хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл устгагдсан, хэрэглэгчийн вэб устсан болон үүдэн гарах бусад бүх асуудлыг хэрэглэгч өөрөө 100% хариуцна.
  • Хэрэглэгч нь ХХК.mn платформыг ашиглан өөрийн вэбээ бүтээхдээ аливаа 3дагч этгээдээр туслуулж болох ба энэ тохиолдолд хэрэглэгч болон 3дагч этгээдийн хооронд үүсэх аливаа харилцаанд Үйлчилгээ үзүүлэгч ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй.
  • XXK.mn платформд бүртгэгдсэн хэрэглэгчийн текстэн мэдээлэл, зураг дүрс, видео бичлэг болон агуулга нь Монгол улсын хууль, тогтоомж, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд зохиогчийн эрх зөрчсөн эсвэл хуурам мэхлэлт, архи, тамхи, хүчирхийлэл, садар самуун, мансууруулах бодис болон энэ талаар сурталчилсан агуулгатай байвал хууль шүүх эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан гомдолыг үндэслэн хаах эрхтэй. Энэ тохиололд XXK.mn нь аливаа маргаанд оролцохгүй бөгөөд зөвхөн хууль шүүх эрх бүхий этгээдийн эцсийн шийдвэрийг биелүүлж ажиллана.
  • Хуульд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

4. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх үүрэг

  • Үйлчилгээ үзүүлэгч нь ХХК платформын системийн арчилгаа, аюулгүй найдвартай байдал, Хэрэглэгчийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй
  • Үйлчилгээ үзүүлэгч нь 24/7 (24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр) нөхцлөөр Үйлчилгээг Хэрэглэгчдэд хүргэнэ
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээлэлд шууд хандалт хийхгүй бөгөөд Хэрэглэгчийн зөвшөөрсөн урилгын дагуу Хэрэглэгчийн мэдээлэлд хандаж тусламж, зөвлөгөө өгнө
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн байгаа байрлалд биеэчлэн очиж тусламж, дэмжлэг үзүүлэхгүй
  • Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд Үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ. Энэ тохиолдолд Хэрэглэгчийн имэйл хаяг болон Үйлчилгээ үзүүлэгчийн вэб сайтаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ
  • Техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотой Хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд Талууд хамтран ажиллана
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй
  • Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь Хэрэглэгчийн мэдээлэлд хандах бол тухайн Хэрэглэгчээс зөвшөөрөл, урилга авахыг сануулна
  • Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг Хэрэглэгчийн имэйл хаяг болон Үйлчилгээ үзүүлэгчийн вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ

5. Төлбөр тооцоо

  • Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийг өөрийн үүсгэсэн компанийн үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэн төлбөрийн мэдэгдэл, сануулгыг Хэрэглэгчийн имэйл хаяг руу илгээнэ
  • Үйлчилгээний хугацаа дууссан бол Хэрэглэгчийн мэдээлэл ашиглахад дараах хязгаарлалтууд хийгдэнэ. Үйлчилгээний төлбөр төлөгдөхөд үйлчилгээний хугацаа сунгагдаж, хязгаарлалтууд цуцлагдана. Үүнд :
    • Хэрэглэгчийн системд нэвтрэх эрх хаагдана (Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 1 хоногт)
    • Хэрэглэгчийн албан мэйл хаяг хаагдана (Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 3 хоногт)
    • Хэрэглэгчийн вэб хаагдана (Үйлчилгээний хугацаа дууссанас хойш 7 хоногт)
    • Хэрэглэгчийн вэб архивлагдана. Вэб архивлагдсан бол түүнийг сэргээх үйлчилгээ нь төлбөртэй байх болно (Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 14 хоногт)
    • Хэрэглэгчийн домэйн нэр чөлөөлөгдөж, бусад хэрэглэгчид тухайн домэйнийг авах боломжтой болно (Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 21 хоногт)
    • Хэрэглэгчийн вэб устгагдана (Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 30 хоногт)
  • XXK платформын зарласан үйлчилгээний нөхцөл болон тарифийн өөрчлөлт нь хэрэглэгчийн одоо идэвхитэй ажиллаж байгаа тухайн жилийн төлбөрт хамаарахгүй. Тодруулбал энэ нь хэрэглэгчийн сонгосон төлбөртэй үйлчилгээний хугацаа дууссаны дараа үйлчилгээгээ дахин сунгах үеэс эхлэн шинэ нөхцөл болон шинэ үнэ тарифийг мөрдөгдөж эхлэнэ

6. Оюуны өмч

  • ХХК платформд зарагдаж байгаа вэб загвар, лого, зураг, бусад контентууд зохиогчийн эрхэн тухайн бүтээлийг бүтээсэн зохиогчид хамаарна
  • ХХК платформ нь зохиогчийн бүтээлийг онцгой эрхтэйгээр зөвхөн тус платформд ашиглах нөхцөлтэйгээр хямд үнээр түрээслэн ашиглах болгомжийг танд олгож байгаа юм
  • Хэрэв та вэб загвар, лого,зураг, бусад контентыг худалдан авбал зөвхөн ХХК платформ дээр ашиглах эрхтэй. Тиймээс бүтээлийг ХХК.MN сайтнаас татан авч бусад сайт платформд ашиглах болон түгээхыг хориглоно
  • Бүтээлүүдийн зохиогч нь өөрийн бүтээлийг ХХК.MN, LLC.MN , TBB.MN, сайтуудад ашиглах эрхийг манай платформ болон танд олгосон болно

7. Маргаан шийдвэрлэх

  • Энэхүү гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг Талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ
  • Санал зөрөлдөөн, маргааныг зөвшилцөөнөөр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ



Үйлчилгээний нөхцлийн өөрчлөлтийн бүртгэл:

  • 2017-10-11 : Үйлчилгээний нөхцлийн эхний хувилбар (1.0)